Monday 7 December 2009

Зайдгай урсгахад

Нулимсанд тайтгарал оршином
Нууцхан тансаг амт байнам
Цээж эгшээн санаа алдаад
Задгай урсгахад
Цэнхэр тэнгэрийн энгээр халих
Жигүүртний мэдрэмж
Цээжинд бялханам

Аль аль нь биш

Уруул өдөх дуранд
Хоромд автан улайсна
......
...
.
Амталж болох уруул
Балтай юу хортой юу ?
Хамаагүй
Амьдрах гэдэг амтлах уу ?
Ажиглах уу ?
Аль нэг нь бүрэн хариулж чадахгүй
Аа Тэгээд ....

Хэн хэнээ ойлгоно

Бороо газарт шингэнэ
Хэн хэнээ ойлгоно
Болохгүй юм үгүй
Бороо газарт шингэнэ

.......

Хоосон шарлангуй цэнхэр
Энэ их нэлэмгэр өдөр дор
Гунигтай алхахад л
Ойлгогдох шиг
Хамгийн амттай бүхэн
Хажуугаар зөрөхөд
Харамсахыг ч бас мартсан байх нь
Намрыг таньсных

Хальж эргэсээр чимээгүй тийш
Хамгийн их гэрлийн зүг
Үл жаргах үл зовох тийш
Үзэгдэхгүй одохуй
Харагдахгүй ирэхүй
Мэдэгдэхгүй жаргахуй

*******

Эрчилсэн урсгал
Чимээгүй зөөлөн
Хүссэн хүсээгүй
Чиггүй зүггүй
Аниргүй ээ

*******

Би энд байна
Бас байхгүй байна

Хэл ороход

Цаг хугацааны ард
Амь орно
Цаг хугацааны ард
Үнэ орно
Цаг хугацааны ард
Хэл ороход
Цаг хугацаа алга болчихсон байх...
Цаг хугацаатай хамт
Өнөөдөр явчихсан байх
/дутуу, гүйцээгдэхгүй л дутуу/