
Үгүйн үнэн дүүрч
Тархинд эзэнгүйрэл ноёлоод
Үүлэн чөлөөний наран
Шинэхэн харагдавч учрыг нь ойлгоод
Догдлолд зай үгүйрч гэнэнийг гомдоогоод
Нялх дусал шар навчнаа унаж
Нэгдээд
Нэг л юм энэ орчлон бороо ч бай
Навч ч бай
.......

Тэмүүлээд байгаа сэтгэл байдаг
Тэлж тогтсон үгүйсгэл байдаг
Зүрхэн зүгээс салхин байдаг
Зүгээр л хамаагүй уучлал байдаг
Харахын хүрэхийн хүслэн байдаг
Хадгалж өрөвдөхийн хайран байдаг
Хаврын шинэ цасан хаяа нэг буй
Хачин адилхан тунирхал байдаг
*************
Гуньж өвдсөн зүрхэн
Дурлал гүрэмтэй
Гансарч хүлээсэн өдрүүд
Хүсэхүйн тайлалтай
Зүүдэлгүй юм шиг цаг хугацаа
Hавчаа чимэхэд
Зүгээр л нэг намрын үлгэр
Өнөөдрөөс эхэлсэн байдаг
************
Хурьцаж дуралсан өнгө
Хуйлаастай захидлын нууцлаг үг
Уншаад утгаггүй
Уйлахад л ойлгогдох
Уртаас урт гудам
Бороо асгарсан шөнө

