Monday 7 December 2009

Зайдгай урсгахад

Нулимсанд тайтгарал оршином
Нууцхан тансаг амт байнам
Цээж эгшээн санаа алдаад
Задгай урсгахад
Цэнхэр тэнгэрийн энгээр халих
Жигүүртний мэдрэмж
Цээжинд бялханам

Аль аль нь биш

Уруул өдөх дуранд
Хоромд автан улайсна
......
...
.
Амталж болох уруул
Балтай юу хортой юу ?
Хамаагүй
Амьдрах гэдэг амтлах уу ?
Ажиглах уу ?
Аль нэг нь бүрэн хариулж чадахгүй
Аа Тэгээд ....

Хэн хэнээ ойлгоно

Бороо газарт шингэнэ
Хэн хэнээ ойлгоно
Болохгүй юм үгүй
Бороо газарт шингэнэ

.......

Хоосон шарлангуй цэнхэр
Энэ их нэлэмгэр өдөр дор
Гунигтай алхахад л
Ойлгогдох шиг
Хамгийн амттай бүхэн
Хажуугаар зөрөхөд
Харамсахыг ч бас мартсан байх нь
Намрыг таньсных

Хальж эргэсээр чимээгүй тийш
Хамгийн их гэрлийн зүг
Үл жаргах үл зовох тийш
Үзэгдэхгүй одохуй
Харагдахгүй ирэхүй
Мэдэгдэхгүй жаргахуй

*******

Эрчилсэн урсгал
Чимээгүй зөөлөн
Хүссэн хүсээгүй
Чиггүй зүггүй
Аниргүй ээ

*******

Би энд байна
Бас байхгүй байна

Хэл ороход

Цаг хугацааны ард
Амь орно
Цаг хугацааны ард
Үнэ орно
Цаг хугацааны ард
Хэл ороход
Цаг хугацаа алга болчихсон байх...
Цаг хугацаатай хамт
Өнөөдөр явчихсан байх
/дутуу, гүйцээгдэхгүй л дутуу/

Sunday 13 September 2009

Навч ч бай нэг л юм


Үгүйн үнэн дүүрч
Тархинд эзэнгүйрэл ноёлоод
Үүлэн чөлөөний наран
Шинэхэн харагдавч учрыг нь ойлгоод
Догдлолд зай үгүйрч гэнэннийг гомдоогоод
Нялх дусал шар навчнаа унаж
Нэгдээд
Нэг л юм энэ орчлон бороо ч бай
Навч ч бай
.......

Tuesday 14 July 2009

Зүгээр л хамаагүй уучлал байдаг


Тэмүүлээд байгаа сэтгэл байдаг
Тэлж тогтсон үгүйсгэл байдаг
Зүрхэн зүгээс салхин байдаг
Зүгээр л хамаагүй уучлал байдаг
Харахын хүрэхийн хүслэн байдаг
Хадгалж өрөвдөхийн хайран байдаг
Хаврын шинэ цасан хаяа нэг буй
Хачин адилхан тунирхал байдаг

*************

Гуньж өвдсөн зүрхэн
Дурлал гүрэмтэй
Гансарч хүлээсэн өдрүүд
Хүсэхүйн тайлалтай
Зүүдэлгүй юм шиг цаг хугацаа
Навчаа чимэхэд
Зүгээр л нэг намрын үлгэр
Өнөөдрөөс эхэлсэн байдаг

************

Хурьцаж дурласан өнгө
Хуйлаастай захидлын нууцлаг үг
Уншаад утгагүй
Уйлахад л ойлгогдох
Уртаас урт гудам
Бороо асгарсан шөнө



Wednesday 20 May 2009

Мартамгүй сонгодог зураг болно



Аадар шиг
Зуурхан шаагиад өнгөрөх
Тийм богинохон
Тийм түрэмгий
Тийм догдлолт хайрыг
Энэ нууранд дээр оруулаад
Нэмэргүй дээ
Ус усаа танихгүй
Дусал бүхэн чинь оролдовч
Долгио түгээж цөхнө
Дуугүйхэн нуур чимээгүй залгина
Борооноос бүтсэн хайр
Миний сэтгэлд
Үл мэдрэгдэнэ
Бороо өөрийгөө мартана
Тэр дунд
Цувгүй залуу жиндэнэ
Мартамгүй сонгодог зураг болно
Намар орой шиг

Гомдож боломгүй орчлон


Сэрэхүйн баярт хуруу чичрэн догдлох
Сэмхэн одохвий гэхдээ
Чимээгүй дотроо чагнах
Зөөлөн мэдэрсээр олох, онох
Зүгээр энэ бүхний төлөө
Гомдож боломгүй орчлон

*******

Энэ мөч ямархныг чи мэднэ дээ
Шаналж буйгаа хэлээгүй ч
Мэдэрч байгааг чи мэднэ
Чамд ямар байгаа бол
Санаснаар биш дээ амьдрал
Зурснаараа л болохоос
Зуурхан бороонд дуртай сан
Чамаас асуухаа мартаж дээ


*******

Цэцгийн дэлбээнд шүүдэр зохих нь
Зохирол шиг

Аниргүйд алдсан санаа
Навчинд буух нь
Намар шиг

Хаа нэгтээгээс ирсэн гийчинд
Сэтгэлээ дайсан минь
Хайр шиг

Санамсаргүй он цагийг анзаарсан минь
Ухаарал шиг

Хөшигний завсараар тэр
Туяагаа илгээх нь
Гомдомхой сэтгэлийг аргадах шиг

Хөл дор хувцас хөглөрч
Амьсгал давчдах нь
Үргэлжлэл шиг

Явсан, гээсэн, үгүйрсэнд
Үл харамсаад бодолгүй болох минь
Ариусал шиг

Юу ч үгүй ирээд
Хүн болж амьдрах нь
Цэцэг ургах шиг

Saturday 21 March 2009

*******


Нүд аргана сэтгэл уйлна
Нүүсэн үүлсээс дусал үгүй холдоод одоход
Нутаг минь хөөрхий
Зангирч адгасаар өнөөдөрт итгэн тарчлахуй
Заамны товч чичрээд
Сэтгэл дотроо мэгшихүй