Thursday 30 October 2008

Амьдрал хаана байгааг олж харсангүй

Жаргаж байхдаа л жаргал байхгүйг мэдэрсэн
Зовж суухдаа бас зовлон үгүйг ойлгосон
Амьдарлд дунд бороонд норох шиг зогсоод
Амьдрал хаана байгааг олж харсангүй
Өнөөдрөөс маргааш руу намайг
Юу хөтөлдгийг
Үг нэрж суухдаа

Хаанаас ирснийг анзаараагүй ч
Тэр үгс ирсэн зүгт
Тэнэсэн сүнс минь харихаар одно




2 comments:

Идо said...

Гэнэт нэгэн шөнө "гэртээ" одоход
Гэм бурууг минь надад аягалж өгнө.
Төөрч будлисан аяллаа дүгнүүлж
Төрдөг дээр минь "бонус"-гүйгээр нойллоно.
Шатаж үхсэн жоомны сүнсүүд намайг ээрч
Шаналсан хөхөөний мэдрэмжийг минь уудлаад
Хуруун чинээ хүн сэтгэл олоод хүйтнээр инээлдэн
Хувааж идэхээр булаацалдан одоход би ганцаардана

Нямка said...

Тэр цагт ганцаардсан сүнс
Тэнүүчилсэн аялал юу байсныг олно
Мөн чанар үнэнний тухай мэдрэмж
Магад хөхөөнийх шиг донгодох эсвэл
Нүд далдлах шөнөөс
Үнэнийг олох үүр цайх зүг
Гэрэл татуулан одох...