Wednesday 13 August 2008

Эрх чөлөө гэдэг энэ л юм

Энэ үдэш дүрээсээ гаръя
Эмнэлгийн тасгаас түр зугтъя
Зүүдлэхээ ч мартаж орхиё
Зүгээр зүгээр л би
Хэн ч биш болохоо хэсэг зуур мэдэрье

Эрх чөлөө гэдэг энэ л юм
Нэрлэх хэрэггүй нэр чинь амтгүй юм
Ичээд байвал ганцаар бусдаас холдоод

Энэ замаар алхаад үзээрэй

Мэдрэмж бүхнээ суудал дээрээ орхиод
Мэдрэл санамжаа түр унтраагаад
Сарыг ч мартаад сүүдрээ ч мартаад
Сайхан хорвоогийн сайхныг ч мартаад
Архи уухаас өөр
Амраглахаас өөр
Бодохоос өөр
Бясалгахаас өөр
Ердөө л чи өөрийгөө
Ертөнцөөр нэг тарааж үзээч

4 comments:

Болорхон said...

Nyamka, heseghen zyyr chinii medremjeer orchlontoi haritsah gej oroldoj syylaa. /oroldoj shyy... kkk/ terleh uyeiinh ni medremjiig amtalj chdaagyi baij medeh ch "orchlongoos turhen tasarch yertunstuur neg uuriiguu taraasnaa" l sain mederlee. bayarlalaa. Ulam ihiig husie.

Нямка said...

Хүн бүрийн мэдрэмжүүд бүгд өөрийн өнгө төрхтэй. Миний ертөнцийн хэсэг болохоо мэдрэх Болорхон таныхаас өөр байж болох ч тэр мэдрэмжээс үүсэх хөдлөл гагцхүү гэрэл гэгээн зүгт тэмүүлэх сэдлийг өдөөж байвал сайхан, бид бүхэн ертөнцтэй нэгдмэл хирнээ тусдаа зүйл мэт байдаг. Сэтгэл бүрийн дотор гэгээ тусаж байвал... Гэрт минь зочилдогт баяралдаг шүү. good luck ;-).

Б.Гүрбазар said...

Harst sergej setgel hudlum sahan blogtoi yumaa ...buteel bolgon chini setgelees tani uudeltei bolhoor tanidag hun ch yum shig sanagdlaa chamd sain saihniig ulam ihtei husie....Munuya

Нямка said...

Ouu Гялайлаа. Танд ч бас энэ бүхнийг хүсье.