Monday 7 June 2010

Би үгүйгээр

Чамд зориулж
Хоёулаа инээлдэх үү ?
Хоосон, хоосон утгаггүй гээд л
Мэддэг юм шиг ярилцах уу?
Хоосон харцнаас чи
Айхгүй юу?
Хонгор минь бид
Яах гэж байлаа ?
Уйтгартай нүдэнд дуртай юу ?
Уруул дээрээ үнсүүлмээр үү ?
Орхиод явуул уйтгарлаж хүлээх үү ?
Мартаад шинээр дурлах уу?
Одоо болсон гэх шиг
Чи чимээгүй л байна
Би ч бас бодож байна
Тийм чиний зөв ойлголцол
Ойлголцол
Тэр хаана байна?
Би хаана байна ?
Биенээс минь бусад нь .

Sunday 25 April 2010

Гомдлын өнгө



Эмгэн хумс шиг сэтгэлийн минь
Нулимас
Цэнхэр сувд шиг ч
Гомдлын нулимс болохоор
Гоёж чадахгүй
Гээж болно.

Saturday 13 March 2010

Санаж байна

Чимээгүй инээсэн

Чимээгүй харсан

Чимээгүй болчихсон

Чи

Намайг санаж байна уу?

Би мартаагүй байна

Ямархан болохыг чинь

Хэн болохыг чинь

Ядартлаа эрээд олоогүй болохоо

Санаж байна.

Тийм намар


Уйтгартай цэлмэг намрын өдөр

Уулзаад салсан холдсон

Ахиад намар ирнэ, огт өөр

Чиний хөлийн мөргүй

Бүүр их уйтгартай цэлмэг

Тийм намар

Арчихыг л хүсэж дээ


Уймраа салхи
Үүлсээ нэг цааш
Нэг нааш сандчуулан
Тэнгэрээр сэмлэж чирсээр
Одоог хүртэл ...
Тэнгэрийг арчиж
Газрыг ч арчиж
Тэр биднийг ч бас
Арчихыг л хүсэж дээ

Saturday 27 February 2010

Хожуу л


Шаагиад л байсан
Аадар л байж
Шалба норсноо сая л мэдлээ
Алхаад л байсан юм
Амьдраад л  байж
Амьдрал ийм л амттайг
Хожуу л мэдлээ дээ

***

Хар өнгөтэй энэ даашинзыг чинь

Хайчлаад богиносгоод

Ханзлаад навч оруулж зүйгээд

Намрын шөнө гэчихье


*********

Олоон даашинзтай ганган бүсгүй

Намар, хавар, зун, өвөл шиг

Тийм ганган



Saturday 13 February 2010

Ганц сандалтай

Цонхоор нь нар дүүрэн асгарсан
Ганц сандалтай
Тавилгаггүй өрөө
Төсөөлж байна уу?
Нар уруу харуулж тавьсан
Модон сандал дээр нь
Навч дулаацдаг юм

Thursday 11 February 2010

Цаг хугацаа чи

Нөхцөл байдал
Өчигдрийг амилуулж
Өнөөдрийг дарамталж
Маргаашийг үгүйсгэхээр
Бүрэлдэн байхуй
Цаг хугацаа чи
Мэдрэхгүй л байна уу эсвэл
Энэ бурханд л хамаатай юу?

Маргааш ирэхгүй удна

Амттан идэж дуусаад хуруугаа тамшаах шиг
Өчигдрийн өвөр түрүүг тэмтчин
Өнөөдрийн дутууг дүүргэх гэсэн
Санааг минь
Цаг хугацаа ойлгочих шиг
Маргааш ирэхгүй удна