Monday, 7 June 2010
Saturday, 13 March 2010
Санаж байна
Чимээгүй харсан
Чимээгүй болчихсон
Чи
Намайг санаж байна уу?
Би мартаагүй байна
Ямархан болохыг чинь
Хэн болохыг чинь
Ядартлаа эрээд олоогүй болохоо
Санаж байна.
Saturday, 27 February 2010
***
Хар өнгөтэй энэ даашинзыг чинь
Хайчлаад богиносгоод
Ханзлаад навч оруулж зүйгээд
Намрын шөнө гэчихье
*********
Олоон даашинзтай ганган бүсгүй
Намар, хавар, зун, өвөл шиг
Тийм ганган
Monday, 7 December 2009
Зайдгай урсгахад
Нулимсанд тайтгарал оршином
Нууцхан тансаг амт байнам
Цээж эгшээн санаа алдаад
Задгай урсгахад
Цэнхэр тэнгэрийн энгээр халих
Жигүүртний мэдрэмж
Цээжинд бялханам
Tuesday, 14 July 2009
Зүгээр л хамаагүй уучлал байдаг

Тэмүүлээд байгаа сэтгэл байдаг
Тэлж тогтсон үгүйсгэл байдаг
Зүрхэн зүгээс салхин байдаг
Зүгээр л хамаагүй уучлал байдаг
Харахын хүрэхийн хүслэн байдаг
Хадгалж өрөвдөхийн хайран байдаг
Хаврын шинэ цасан хаяа нэг буй
Хачин адилхан тунирхал байдаг
*************
Гуньж өвдсөн зүрхэн
Дурлал гүрэмтэй
Гансарч хүлээсэн өдрүүд
Хүсэхүйн тайлалтай
Зүүдэлгүй юм шиг цаг хугацаа
Навчаа чимэхэд
Зүгээр л нэг намрын үлгэр
Өнөөдрөөс эхэлсэн байдаг
************
Хурьцаж дурласан өнгө
Хуйлаастай захидлын нууцлаг үг
Уншаад утгагүй
Уйлахад л ойлгогдох
Уртаас урт гудам
Бороо асгарсан шөнө
Wednesday, 10 September 2008
Цэнхэр сарны дор
Тасарч чадахгүй суухад
Амьдарч дасаагүй мөн чанар
Цээжинд хургаад гуниглангуй
Цэцэг татдчихсан юм шиг
Тэр шаналанг мэдрэхэд
Цэнхэр сарны дор
Амьд явахаас халгамаар
Эдэлж чадахгүй буй
Энэ эрх чөлөөг
Энгийн өдрүүдээр арилжаад
Зугтаж яваадаа хармасдаг
Бурханаас өгсөн бэлэгээ
Хэрхэх учраа олохгүй
Будилсан нэгэн манан
Борог амьдралын хөлд
Хиртэж л тунарна
Saturday, 9 August 2008
Амлаж чадахгүй
Тийм хөнхөн инээмсэглэл
Тэврэх нь ихээ дотнохон
Бодлын чанадаас шувууд чинь
Миний зүгт нисэлдэвч
Болох болохгүйн торонд
Далиа хумиад гуниглангуй
Орчлонд олон өдөр үгүй
Одоо гэх энэ үг
Маргааш их өөр сонсогдоно, мэдрэгдэнэ
Ганцхан байж мэдэх энэ л агшинг
Газарт шингээчхээд дараа нь
Ингэж хөнгөн инээмсэглэхгүй
Хүсэл төдий гэж битгий чамла
Амьдрал хүслээс хөлтэй
Амрагийн төгөл хайрын үг одоо илүүднэ
Буруу зөвийн хаалгаар нэвт шувт алхалж
Болортох өнгийн тансгаар
Цангасан төрхөө сэргээ
Хүн биеийн эрвэгнэх төдий мэдрэмж
Хөл алдана энд хэтэрхий гүнзгий
Нарны туяа хүрдэггүй далай ёроол шиг
Надаас урсах урсгалд чи
Сэлүүргүй нэг төөрөөч
Үүнээс өөр юу ч, чамд амьдралаас
Амлаж чадахгүй
Үнэндээ энэ хэсэгхэн бороонд
Хурц наранд яаг над шиг
Надтай хамт
Энд энүүхэнд
Тэгээд тэнд
Thursday, 17 July 2008
Шүлэгчийн үхэл
Шүлэгчид үхэл дөхнө
Үхэл шүлэгчийг тойрохгүй ч
Үхэл шүлэгчийг дийлэхгүй
Шүлэгч үхлийн хуучин анд
Шүлэгч үхэл хоёр уулзахад
Тэнгэрт сарнаас дусаж
Од төрнө
Орчлонд хавар ирнэ
(шинжлэх ухааны талаас харуул бүгд буруу л даа гэвч зүгээрээ .. )