Saturday 27 February 2010

Хожуу л


Шаагиад л байсан
Аадар л байж
Шалба норсноо сая л мэдлээ
Алхаад л байсан юм
Амьдраад л  байж
Амьдрал ийм л амттайг
Хожуу л мэдлээ дээ

***

Хар өнгөтэй энэ даашинзыг чинь

Хайчлаад богиносгоод

Ханзлаад навч оруулж зүйгээд

Намрын шөнө гэчихье


*********

Олоон даашинзтай ганган бүсгүй

Намар, хавар, зун, өвөл шиг

Тийм ганган



Saturday 13 February 2010

Ганц сандалтай

Цонхоор нь нар дүүрэн асгарсан
Ганц сандалтай
Тавилгаггүй өрөө
Төсөөлж байна уу?
Нар уруу харуулж тавьсан
Модон сандал дээр нь
Навч дулаацдаг юм

Thursday 11 February 2010

Цаг хугацаа чи

Нөхцөл байдал
Өчигдрийг амилуулж
Өнөөдрийг дарамталж
Маргаашийг үгүйсгэхээр
Бүрэлдэн байхуй
Цаг хугацаа чи
Мэдрэхгүй л байна уу эсвэл
Энэ бурханд л хамаатай юу?

Маргааш ирэхгүй удна

Амттан идэж дуусаад хуруугаа тамшаах шиг
Өчигдрийн өвөр түрүүг тэмтчин
Өнөөдрийн дутууг дүүргэх гэсэн
Санааг минь
Цаг хугацаа ойлгочих шиг
Маргааш ирэхгүй удна