Thursday 17 July 2008

Хувь заяа завьтай сэлгүүцэх үдэш

Хүний дүр хань болохгүй өнөөдөр
Хүслийн улбаа хүч болохгүй өнөөдөр
Нарны гэрэлд сэтгэл бүлээцэхгүй өнөөдөр
Нарны амьдралаас бас ахиад зугтсан өнөөдөр

Сарны гэрэл сархад болох үдэш
Өнгөрсний мөр гэрэл болох үдэш
Хувь заяа завьтай сэлгүүцэх үдэш
Хуучлах сэтгэлд салхи хөдлөөд намдахад
Хуучрын эгшгээс сэтгэлд
Хуучин дурсамж хөглөрөхөд

Хурууны минь өндгөнд гялтганах дусалд сар гэрэлтэнэ

Хайр сэтгэл

Хайр сэтгэл
Хайрламаар хүн
Хайрлуулах хүсэл
Хайр горьдсон харц

Хайр сэтгэл

Азтай тохиол
Хувь заяа
Хувь заяаны тоглоом
Үл анзаарагдах

Хайр сэтгэл

Амлалт, хүлээлт
Азгүйдэл, буруу үг (санаа нь зөв)
Эрэхлэж туниад
Тоглоом үл даах

Хайр сэтгэл

Учрах бас холдох
Үл мартагдах
Мартахын хүсэл
Үнэн ч биш амрагууд

Хайр сэтгэл

Зураг нь шүлэгт үлдэх
Аялгуу нь шүлэгтэй уянгалах
Харц харцнаас хальсан
Халуун урсгал

Хайр сэтгэл

Догдлол, нулимс
Итгэл, ирээдүйн тухай
Андуурал авцаа өгцөө хайрын
Харамлахын харанхуй

Хайр сэтгэл

Гал дурлал
Газраас тасрах
Уярал, хүсэмжлэл
Угтаа энэ бүхэнд тэссэн

Хайр сэтгэл

Хайр сэтгэл мандтугай

Шүлэгчийн үхэл

Шүлэгчийн сэтгэл шатна
Шүлэгчид үхэл дөхнө
Үхэл шүлэгчийг тойрохгүй ч
Үхэл шүлэгчийг дийлэхгүй
Шүлэгч үхлийн хуучин анд
Шүлэгч үхэл хоёр уулзахад
Тэнгэрт сарнаас дусаж
Од төрнө
Орчлонд хавар ирнэ
(шинжлэх ухааны талаас харуул бүгд буруу л даа гэвч зүгээрээ .. )

Залуу нас чи бүү гунигла

Залуу нас чи бүү гунигла
Зах нь харагдахгүй орчлон
Нараар эхэлдэг
Залуу нас чи бүү гунигла
Зангирсан гомдлын учир
Ганцхан инээмсэглэлийн үнэгүй байдаг
Залуу нас чи бүү гунигла
Замын тоос нь цэцэгний үнэртэй
Замилангийн заяагаа би
Чамаар л чимдэг
Залуу нас минь чи бүү гунигла

Monday 14 July 2008

*******

Хайрын улирал
Шөнийн үргэлжлэл
Хагацахад үргэх сэтгэл
Үлдэх харуусал
Ирэх үнэн
Анзаараагүй явсан бүхэн
Амь хураахад
Ассан лаа
Миний дэргэд уйлах



**********

Намрын мэдрэмж
Зүүдэнд ирээд буцахад
Нартын амьдралын амт
Бас нулимсны үнийг
Огт өөрөөр хэмжихэд
Үй түмэн дундаас
Эрлийн үзүүрт татагдаж
Үргээд ниссэн шувуудын сүүдрээс
Үргэлжлэх утга эрж
Үргэлжлүүлнэ

***********

Бичсэн бичсэн
Би өөрөө ойлгохгүй мөрс
Олныг бичсэн
Утга олоогүй үг бүхэндээ
Уучлал хүсэхгүй
Угтаа энд хэд нь тэгээд
Үүнээс илүүгээр
Утгатай амьдарсийм.