Хүний дүр хань болохгүй өнөөдөр
Хүслийн улбаа хүч болохгүй өнөөдөр
Нарны гэрэлд сэтгэл бүлээцэхгүй өнөөдөр
Нарны амьдралаас бас ахиад зугтсан өнөөдөр
Сарны гэрэл сархад болох үдэш
Өнгөрсний мөр гэрэл болох үдэш
Хувь заяа завьтай сэлгүүцэх үдэш
Хуучлах сэтгэлд салхи хөдлөөд намдахад
Хуучрын эгшгээс сэтгэлд
Хуучин дурсамж хөглөрөхөд
Хурууны минь өндгөнд гялтганах дусалд сар гэрэлтэнэ
Thursday, 17 July 2008
Хувь заяа завьтай сэлгүүцэх үдэш
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
Эбажина эргэж иржээ,,, анх чиний шүлгүүдийг уншиж байхад төрсөн мэдрэмж төрж бна,,,Амжилт хүсЬё андаа
Гоолингоо та 2 гачин байгаа шүү ...kkk
Хэ хэ Гоолингоо л өөрөө (гомдоллов) гсн.
Post a Comment