Чимээгүй инээсэн
Чимээгүй харсан
Чимээгүй болчихсон
Чи
Намайг санаж байна уу?
Би мартаагүй байна
Ямархан болохыг чинь
Хэн болохыг чинь
Ядартлаа эрээд олоогүй болохоо
Санаж байна.
chi odoo olson bi chimeegyi bn
"Бүсгүйд"Гэнэ гэнэгүйхэн харцандаа намрыг хайрлажГэгээ гэрэлтэй намуухан гунигаа асгажХэлж амжаагүй зөөлхөн үгсээрээХэн нэгнийг гуниглуулж яв даа, бүсгүй миньЧиний уйлж явах үед чинь одод хиртэг!Чимхийн төдий аз заяанд юу байдгийг ол!Чив чимээгүй амьдрал гэж байдаг ч юм шигЧин үнэний тухай битгий бод доо, бүсгүй миньХайр гэж байдаггүй юм шүү дээХарцны гуниг зовлонгүй шүү дээЧиний мэдэх амьдрал гэж юу байхав дээМиний мэдэх нь ч бас юу билээ дээТэнгэр, нарны тухай домог сонсож сэтгэлээ ариул!Дэрэн дээрээ нулимс дусаавал чинь би зэмлэхгүй ээНүгэл хилэнцийг өршөөж, өрөвдөж яваарай!Нүгэлтэн, хилэнцтэнийг бол өршөөлгүй яваарай!Нүдэнд чинь гуниг хурвал буруутныг бүү эрээрэй!Нүүгэл сүүгэл зэрэглээнд алимын цэцэрлэг ургадаг шигХаанаас ч олохгүй бүхнээс аз жаргалаа хайгаарай!Харчихвал нүдээ зөөлхөн аниарай! Энхболдбаатар
Post a Comment
2 comments:
chi odoo olson bi chimeegyi bn
"Бүсгүйд"
Гэнэ гэнэгүйхэн харцандаа намрыг хайрлаж
Гэгээ гэрэлтэй намуухан гунигаа асгаж
Хэлж амжаагүй зөөлхөн үгсээрээ
Хэн нэгнийг гуниглуулж яв даа, бүсгүй минь
Чиний уйлж явах үед чинь одод хиртэг!
Чимхийн төдий аз заяанд юу байдгийг ол!
Чив чимээгүй амьдрал гэж байдаг ч юм шиг
Чин үнэний тухай битгий бод доо, бүсгүй минь
Хайр гэж байдаггүй юм шүү дээ
Харцны гуниг зовлонгүй шүү дээ
Чиний мэдэх амьдрал гэж юу байхав дээ
Миний мэдэх нь ч бас юу билээ дээ
Тэнгэр, нарны тухай домог сонсож сэтгэлээ ариул!
Дэрэн дээрээ нулимс дусаавал чинь би зэмлэхгүй ээ
Нүгэл хилэнцийг өршөөж, өрөвдөж яваарай!
Нүгэлтэн, хилэнцтэнийг бол өршөөлгүй яваарай!
Нүдэнд чинь гуниг хурвал буруутныг бүү эрээрэй!
Нүүгэл сүүгэл зэрэглээнд алимын цэцэрлэг ургадаг шиг
Хаанаас ч олохгүй бүхнээс аз жаргалаа хайгаарай!
Харчихвал нүдээ зөөлхөн аниарай!
Энхболдбаатар
Post a Comment