Wednesday 19 March 2008

Сонгодог гуниг

Сонгодог үдэш
Сонгодог гунигаа
Цэвэрхэн нөмрөөд
Даруухан бүсгүй шиг
Тэрүүхэн буланд
Тухгүйлэн дааравч
Чичирч зүрхлэлгүй
Ханхүүгийн өдөн нөмрийг
Үнэнчээр хүлээх гэж
Өөрийгөө алдчихсандаа
Гэмшил гэж боддоггүйгээ
Нуулгүй
Хумсаа мэрж
Сонгодог цагийн доор
Тойрох зүү шиг цэмцгэр
Нарийхан амьсгалуудаар
Чавхдас татаад
Ятган хөгөөр дуурсана ...

2 comments:

Болорхон said...

Чиний блогийг их эртнээс хайдаг байлаа. Ямар ч сайхан блог юм, ямар ч сайхан ертөнц юм, ямар ч сайхан шүлгүүд юм, ямар ч сайхан мэдрэмж юм.

Нямка said...

Зочилсонд баяраллаа Болорхоон.