Saturday 29 March 2008

Нэг өглөө сэрээд л би


Нэг өглөө сэрээд л би
Бүхний учрыг таньчихсан
Нэг их ухаантай гуниг татсан харцтай
Надад үзээгүй амт орчлонд үгүй мэт
Намуухан ойн гүнд бөвтнөх шар шувуу шиг гөлийгөөд
Орон дээрээ хөнжлөө нөмрөөд
Олон олон бодлын олсонд орооцолдон суудаг
Дараа өглөө дөнгөж эхэлтэл
Далавч живэр хаа сайгүй ургаж
Нарны туяагаар гунигаан угааж
Оготор банзлаа өмсөөд
Орцонд болзмоор санагдаж
Дурлаад хаягдмаар
Хашгачмаар, дуугүйхэн уйлмаар
Шүлгийн дэвтрээ шатааж орхиод
Шөнө элчинд нь дулаацмаар болдог
Өглөө бүр би үхмээр л болдог дандаа
Гэвч тэвчилгүй
Үдэш бүр харин өглөөг үзмээр санагддаг дандаа

2 comments:

Г.Гантулга said...

Чи ямар агуу зохионо вэ, Чамд яагаад ийм гоё мэдрэмж байгаад бусдад нь юу ч мэдрэгддэгүйм бэ, Ийм гоё шүлгийг би зохиогоогүйдээ атаархжийна,

Нямка said...

Хэ хэ яалаа гэж дээ.
Нэгэн цагын цацлага шүү дээ Ганаа.
Магтаалд баяслаа :).